This website is part of the Galtuud LLC Investment Solutions Network.

амин хэлхээ

Байгаль сан

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалт хийх

Өмнөговь аймгийн 58 багийн нутаг дэвсгэрт бут сондууль бүхий газрыг хашиж хамгаалах зорилтын хүрээнд бут сондуул бүхий газрын судалгааг хийж зурагжуулсан. Мөн “Байгалийн жимст бутыг хамгаалалтад авах” 2 үе шаттай төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг амжилттай хийж одоо төслийн II үе шат хашиж, усалгаажуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд хармагны бут сондуулын нөхөн төлжилт муудаж популяцын тэнцвэрт байдал алдагдаж байгаа бөгөөд зарим нэгэн газар ургахаа больж устаж байгааг бид 2013-2015 оны хооронд хийсэн ажиглалт судалгаандаа үндэслэн тогтоогоод байна.

Хармагны тухай

Хотиртон овог- Zygophyllaceae R.Br.

Сибирь Хармаг (Товцог, Сондуул)- Nitraria sibirica Pall.

ХАРМАГ-СЕЛИТРЯНКА- NITRARIA

 

Tаних шинж: Иш 1 м хvртэл өндөр, хужирлаг элсэн довцог vvсгэдэг. 1 м хvртэл урт мөчиртэй, бөмбөгөр, дэлхээ нумран тахийсан, сөөг. Навчис юлдэрхvv 1-2.5 см урт, 8 мм хvртэл өргөн. Цэцэг жижигхэн, шаравтар цагаан, маш богинохон шилбэтэй, бага зэргийн бамбайрхуу баг цэцэг vvсгэдэг, залуу мөчрvvд богино vстэй. Цоморлиг 1-2 мм урт, хагас хvртэл юмуу гvнзгий цуулбарласан, мохоо vзvvртэй өндгөн хэлбэртэй. Дэлбэ 3-4 мм урт, цоморлигоос 2 дахин урт, гонзгойвтор хэлбэртэй. Яст жимсгэнэ цэнгэсэрхvv хvрэн улаан, өндөгөрхvv юмуу бөмбөлөгөрхvv, 0.5-07 мм урт ба жижигхэн өндгөрхvv яс нь 4-5 мм урт, голчоороо 2-3 мм.

BANNER 300x500

BANNER 300x200

Нийгмийн байгаль хамгаалах сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэх

Сангийн тэргүүн Бүдээгийн Баярчимэгийн “Амин хэлхээ” сургамжит өгүүллэгийн номыг Англи, Монгол хоёр хэл дээр хэвлүүлэн борлуулалтад гаргасан бөгөөд цахим хэлбэрээр Bookstore.mn цахим худалдааны сайтад байршуулсан бөгөөд сангийн www.avitalbondnature.org сайтаар дамжуулан англи хэлээр цахим худалдаанд гаргасан. www.bookstore.mn сайтад монгол хэлээр байршуулсан.

Туршилт, судалгаа

1. Өмнөговь аймгийн хэмжээнд хармагны бут сондуул бүхий газрын тандалт судалгааг 2013-2015 онд хийсэн. 2014 оны 4 сараас 2015 оны 9 сарын хооронд говь нутагт цөлжилтийн ажиглалт дүгнэлт хийсэн.

2. 2013 оны 4 сард хармагийг шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай хийсэн бөгөөд 2015 оны 08 сард жимсийг хурааж авсан. 2015 оны 8 сард хармаг жимс түүж боловсруулан бүтээгдэхүүн хийх туршилтыг явуулаад байна.

Та

Website counter

-дахь зочин

Submitting Form...

The server encountered an error.

Form received.