This website is part of the Galtuud LLC Investment Solutions Network.

амин хэлхээ

Байгаль сан

Бидний зорилго:

Амин хэлхээ байгаль сан нь биологийн олон янз байдал, төрөл зүйлийг хамгаалах, түүний дотор байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарь малжуулах, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой. Мөн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэгч, дэмжин оролцогч юм. Түүнчлэн төр, иргэд, эрдэмтэн судлаачид, дотоодын болон Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, говийн ургамлуудын генийн санг хадгалах, судалгаа шинжилгээний ажлуудыг өргөжүүлэх, нөөцийг арвижуулах, цөлжилтийг бууруулахад голлон анхаарч ажиллаж байна.

Тус сан нь “Галтууд” ХХК-ийн нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх бодлогын хүрээнд 2014 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа эхлэл суурийг 2005 оноос мод тариалах ажлаар эхлүүлсэн. Дэлхий дээр 16 зүйл хармаг ургадаг бөгөөд Монголын говьд 3 зүйл хармаг ургадаг. Хэдийгээр сондуул Өмнөговь аймаг болон бусад говийн нутгаар өргөн ургах боловч жимслэлт жил ирэх тусам багасаж байгааг 2012 оноос хойш хийсэн тандалт, түүвэрлэлтийн судалгааны үр дүн харуулж байна.

Говийн хармаг жимс нь технологийн хөгжил, уул уурхай, байгаль цаг уурын нөлөөгөөр 15-20 жилийн дараа ховордох, устах болзошгүй эрсдэлтэй. Тиймээс говийн гол жимс хармагийн бут сондуул түүний орчны нэн ховор, ховор ургамлуудыг түүнчлэн хүрээлэн буй орчны ан амьтны амьдрах орчныг таатай байлгахад анхаарч ажиллаж байна.

Энэ нь говийн ойжуулалтад тустай төдийгүй биологийн олон янз байдал, төрөл зүйл, байгалийн ургамлыг хамгаалахад чухал ач холбогдолтой тул “Байгалийн жимст бутыг хамгаалах” 2 үе шатат хөтөлбөрийг санаачлан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Цаашид генетик нөөц, түүнийг хамгаалалт, арвижуулалт, ашиглалт, үр шимийг хүртэх, хүртээхэд үйл ажиллагаагаа чиглүүлсээр байх болно.

Хөтөлбөр:

“Байгалийн жимст бутыг хамгаалах” хөтөлбөрийн нэг дүгээр үе шат 2014 онд эхэлсэн. Энэ үед судалгаа шинжилгээний төслийг хэрэгжүүлэн Өмнөговь аймгийн хэмжээнд хармагны бут сондуул бүхий газрын судалгаа тандалт, мэдээлэл цуглуулах, биечлэн баримтжуулж зурагжуулан, хармагны бут сондуулыг шилжүүлэн суулгах туршилт судалгааг амжилттай хийгээд байна. Хөтөлбөрийн II үе шат хармагны бут сондуулыг хашиж, усалгаажуулан ургацыг сайжруулах, тарь малжуулах ажлыг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрлээ. Цаашид МУ-ын бүх аймаг, сумдад хармаг тариалах ажлыг эрчимжүүлэх, төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал бүрийн арга хэмжээг авч ажиллаж байна. Бид говийн эмзэг хөрс, хатуу ширүүн эрс тэс уур амьсгалд ургаж, хүрээлэн буй орчин ургамал амьтны амьдрах орчныг бүрдүүлдэг чухал ач холбогдол бүхий хармагны бут сондуул нь говийн ойжуулалтыг бүрдүүлэх гол хүчин зүйл мөн хэмээн үзэж байна.

Цахим шуудан:

turuu3300@gmail.com

 

ДАШДОРЖИЙН

ГАЛТУУД ХХК

Ерөнхий захирал

төрбаяр

Цахим шуудан:

bchimeg@avitalbondnature.org

 

Баярчимэг

Тэргүүн

БҮДЭЭГИЙН

BANNER 300x500

BANNER 300x200

Та

Website counter

-дахь зочин

Submitting Form...

The server encountered an error.

Form received.